Зорчигч тээврийн үйлчилгээ

Танилцуулга

УБТЗ ХНН нь олон улсын тав, орон нутгийн найман чиглэлд зорчигчийн вагоноор зорчигч болон тээш тээвэрлэж, түүнтэй холбоотой ажил үйлчилгээг зохион байгуулан ард иргэдэд үйлчилж байна. Үүнээс гадна техникийн үзлэг, засвар, цэвэрлэгээг хийж галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг холбогдох дүрэм журам, стандартын хүрээнд зохион байгуулан ажиллаж байна.

Үйлчилгээний төрлүүд
  1. Зорчигч тээвэрлэлт: Олон улсын харилцааны зорчигч тээвэрлэлтОрон нутгийн харилцааны зорчигч тээвэрлэлт.
  2. Тээш тээвэрлэлт: Тээш олголт болон хүлээн авах, тээш тээвэрлэх, тээшний хадгалалт.
  3. Зорчигчийн галт тэрэгний зэхэлт бэлтгэл: Цагаан хэрэглэл, цай сахар, нүүрс, түлээ мод, ариутгалын хэрэглэл, усны зэхэлт бэлтгэл.
  4. Тасалбар борлуулалт: Касс, онлайн болон мессежVIP үйлчилгээ.
  5. Вагон түрээсийн үйлчилгээ: Унтлагын, нийтийн, караоке, хурлын, люкс, вагон ресторан.
  6. Зорчигчийн галт тэргэн дэх үйлчилгээ: Сахлын татуурга, табочка, сальфетка гэх мэт өдөр тутмын нэг удаагийн хэрэглээний худалдаа.
  7. Зорчигчийн вагонуудын бүх төрлийн засвар
  8. Гар тээш хадгалах үйлчилгээ
  9. Вокзалын үйл ажиллагаа
  10. Буудлын үйлчилгээ
  11. Ресторан, цайны газрын үйлчилгээ
  12. Бусад үйлчилгээ: Валют солих цэг, эмийн сан, анхан шатны эмнэлгийн тусламж, хүүхэд саатуулах газар, VIP заалны үйлчилгээг мөн үзүүлдэг.
Цахим тасалбар

УБТЗ ХНН 2017 оноос анх цахимаар тасалбар худалдаж эхэлсэн бөгөөд үйлчлүүлэгчдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Цахим тасалбар нь цаг зав хэмнэсэн шинэлэг үйлчилгээ юм. Зорчигч та тасалбар захиалахын тулд касс дээр очин ээлж дараалалд зогсох шаардлагагүй. Интернетэд холбогдсон компьютероор вебсайт болон тусгай гар утасны аппликейшин ашиглан нэвтрэн ороод аялах чиглэл болон хугацаагаа сонгон худалдаж авах боломжтой. Цахим тасалбар нь уламжлалт цаасан дүр төрхтэй биш тул та алдах, мартах эрсдэлгүй гэсэн үг. 

Цахим тасалбарын давуу талууд:

  • - Галт тэрэгний цахим тасалбар худалдан авахын тулд та тасалбарын касс очих шаардлагагүй.
  • - Цахим тасалбарыг мартах, алдах, устгах боломжгүй.
  • - Хамаатан садан, эсвэл танил хүмүүст цахим тасалбар худалдаж авах боломжтой.
  • - Бүртгэл үүсгэж, тасалбар худалдаж авахад ердөө 5 минут хангалттай.
  • - И-мэйл, Фэйсбүүк, Гүүгл хаягуудын алинаар ч бүртгүүлэх боломжтой.
  • - Олон төрлийн суудлаас сонгох боломжтой.
  • - Банкны дотоодын карт болон candy оноогоор төлбөр төлөх боломжтой.
  • - Хэзээ ч, хаанаас ч захиалах боломжтой.
  • - Интернетээр худалдаж авсан тасалбараа үзүүлээд галт тэргэндээ шууд сууна.
  • - Нэг дор 4 хүртэл суудлын тасалбар худалдан авах боломжтой.

1900-1949

Монгол-Оросын ХНН УБТЗ-ыг байгуулсан 1949 оныг бэлгэдсэн 1900-1949 Төмөр замын нэгдсэн лавлах утас ажиллаж байна. Уг лавлах утсыг төмөр замын ажил, үйлчилгээний мэдээллийг нэг дороос хэрэглэгчдэд хүргэх зорилгоор 2019 оны зургадугаар сарын 6-ны өдрөөс бүрэн ажиллуулж эхэлсэн. Зорчигч танд төмөр замын үйлчилгээ, түүнтэй холбоотой бүх мэдээлэл болон зорчигчийн галт тэрэгний тасалбарыг утас, мессежээр худалдан авах, галт тэргэнд хаясан гээсэн эд зүйлээ олох, төмөр замын салбар нэгжүүдийн хаяг, холбогдох утасны дугаарыг авах  боломжийг олгон 24/7 цагийн турш ажиллаж байна.

Галт тэргээр аялах 6 шалтгаан

Зорчигч тээврийн хэрэгслийн хамгийн аюулгүй үйлчилгээ бол галт тэрэг гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн байдаг. Тиймээс бид танд аюулгүй, найдвартай үйлчилгээг санал болгож байна.

Аюулгүй, найдвартай
Байгаль орчинд ээлтэй
Хямд үнэтэй
Тав тухтай
Яг цагтаа ирж, цагтаа явдаг
Цаг агаарын нөлөөлөл байхгүй

Түгээмэл асуулт, хариулт

Болно. Төмөр замаар зорчигч, тээш, ачаан тээш тээвэрлэх дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу Төмөр замын байгууллага дараах тохиолдолд ашиглаагүй зорчих тасалбарыг нотлох баримт гарган, шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн өгсний дараа тээвэрлэгчийн эрх бүхий ажилтны шийдвэрээр зохих журмын дагуу буцааж олгож болно.

  • 1. Галт тэргэнд зорчих тасалбарын дагуу зохих байрыг олгоогүй тохиолдолд зорчигчийн шаардлагаар явах өртөөний холбогдох ажилтан акт үйлдэн, зорчигчоос хураасан бүх төлбөрийг зорчигчид буцааж өгч, актын ар талд гарын үсэг зуруулна.
  • 2. Зорчигч зорчин явж чадахгүйд хүрч, галт тэрэг хөдлөхөөс 24 цагийн өмнө зорчих тасалбар дээр төмөр замаар тэмдэглэл хийлгэсэн тохиолдолд нийтийн вагонд бол тээврийн хөлс, тасалгаат вагонд бол тээврийн хөлс ба унтлагын байрны хөлсний хамт, галт тэрэг хөдлөхөөс 24 цагийн дотор тэмдэглэл хийлгэсэн тохиолдолд энэхүү дүрмийн 4.2-т заасан суутгал хийлгэж тасалбарын төлбөрийг буцааж авах эрхтэй.
  • 3. Галт тэрэгний хөдөлгөөн ямар нэг шалтгаанаар саатсан үед зорчигч аяллаа үргэлжлүүлэхээс татгалзвал төмөр замын байгууллага нь зорчигчийн мэдүүлгийн үндсэн дээр зорчоогүй зайд ногдох тээврийн хөлсийг буцааж олгоно. Үүнийг зорчигчоос гаргасан бичгэн мэдүүлгийн үндсэн дээр шийдвэрлэнэ.
  • 4. Өвчтэй ба хүндэтгэх шалтгааны улмаас зорчигч аяллаа бүр зогсоовол зорчоогүй зайд ногдох тээврийн хөлсийг буцааж олгоно.
  • 5. Дээр заасан төлбөрийн буцаалтыг дурын тасалбар худалдаалах газраас буцааж олгоно.



Төмөр замаар зорчигч, тээш, ачаан тээш тээвэрлэх дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу Зорчигч тээвэрлэлтийн гэрээг цуцалсан тохиолдолд дор дурдсанаас ихгүй үйлчилгээний хөлсийг суутган авна:

  • 1. Галт тэрэг аялахаас өмнө 2-24 цагийн дотор буцаавал нийт төлбөрийн 10 хувь,
  • 2. Галт тэрэг аялахаас өмнө 2 хүртэл цагийн дотор буцаавал нийт төлбөрийн 20 хувь,
  • 3. Галт тэрэг хөдөлснөөс хойш 30 хүртэл минутын дотор буцаавал нийт төлбөрийн 50 хувийг тус тус суутгаж олгоно.
  • 4. Тэмдэглэл хийсэн хугацааг баримтлан буцаалт хийнэ.

Өртөө буудлын эрх бүхий ажилтан буюу тасалбар худалдах газрын эрхлэгч тасалбарын хугацааг доорх тохиолдолд сунгах эрхтэй байдаг. Үүнд:

  1. 1. Шилжин суух галт тэргэнд чөлөөтэй байргүй бол дараагийн галт тэргэнд байр авах хүртэлх хугацаанд
  2. 2. Зорчих ёстой галт тэрэг нь шилжин суух өртөөнд батлагдсан хуваариас хожимдож ирсэн бол аяллаа үргэлжлүүлэх хүртэлх хугацаанд



Зорчигчид хүндэтгэн үзэх шалтгаан тохиолдсоныг тодорхойлсон бичиг баримтын дагуу:

  1. 1. Галт тэргэнд (хот, дүүргийнхээс бусад) зорчих тасалбартай боловч эзлэх ёстой байрыг олгоогүй бол зохих байр олгох бололцоотой дараагийн галт тэргээр явах хүртэл
  2. 2. Зорчигч хоорондын өртөө, зөрлөгт түр буух бол 10-аас дээшгүй хоногоор сунгаж болох ба тасалбарт сунгасан тухай тэмдэглэл хийнэ.
  3. 3. Бусад тохиолдолд зорчих тасалбарын хүчинтэй хугацааг сунгахгүй.

Хэрхэн сунгах тухай дэлгэрэнгүй мэдээллийг 1900-1949 дугаараас авна уу!

- 0-4 насны 3 хүртэлх тооны хүүхдийг тусгай байр эзлүүлэхгүй авч зорчих бол тэдгээр хүүхдийг үнэ төлбөргүй аялуулна. Тасалбарт хүүхдийн тухай мэдээлэл оруулахыг тээвэрлэгч хариуцна.

- 7 хүртэлх насны хүүхдийг насанд хүрсэн харгалзах хүнгүйгээр зорчигчийн галт тэргэнд явахыг хориглоно.

- 5-12 хүртэлх насны хүүхдэд насанд хүрсэн хүний нэгэн адил суух байр бүхий хөнгөлөлттэй зорчих тасалбар олгоно. 3орчигчийн хамт яваа 5-12 хүртэлх насны 1 хүүхдийг унтлагын байр эзлэхгүйгээр авч явахыг зөвшөөрнө. Насанд хүрсэн хүнтэй хамт яваа 5-12 насны 2 хүүхдийн дунд унтлагын 1 байр эзлэхийг зөвшөөрнө. Харин зорчигчийн хамт 5 хүртэлх насны 3-аас дээш тооны хүүхэд зорчвол 4 дэх хүүхдээс эхлэн хүүхдийн тасалбар худалдаж авна.

Зорчигч тасалбараа үрэгдүүлсэн, гээгдүүлсэн тохиолдолд тээвэрлэлтийн гэрээ байгуулсан нь нотлогдвол нэмэлт үйлчилгээний хураамж төлж тасалбарыг дахин авч болно. Харин зорчих тасалбарт нэр нь бичигдсэн зорчигч уг тасалбараар үйлчлүүлнэ. Бусдад дамжуулахыг хориглоно.